Хорвоо ертөнцөд сонин хачин зүйл олон. Ялангуяа нөгөө ертөнцтэй холбоотой түүх цөөнгүй. Тэгвэл уншигч танд нэгэн түүхийг хүргэе. Паранормал, далд ертөнцийн судлаач Жэнис Пүүл хараалтай гэх хүүхэлдэйнүүдийг цуглуулж тэднийг судлах дуртай нэгэн байжээ. Нэгэн удаа тэрбээр гудамжинд явж байгаад нүдэнд нь тодоор туссан “Бэбэ” хэмээх хүүхэлдэйг худалдан авчээ. Жэнис Пүүлд Бэбэгээс гаднa нийт 25 хараалтай гэх хүүхэлдэй байдаг бөгөөд тэднийгээ хэнд ч өгөх дургүй байсан аж.
Бэбэг Жэнисийн гэрт ирснээс хойш учир нь үл ойлгогдох зүйлс болох болов. Нэгэн удаа Бэбэ Жэнисийн унтлагын өрөөнөөс гарч гал тогооны өрөө рүү явж байгаад баригдсан байна. Хүүхэлдэйн энэ үйлдэл Жэнисийг айлгахын оронд харин ч сонирхлыг нь татжээ. Түүнээс хойш Жэнис Бэбэг маш ихээр сонирхож түүнтэй нэг бус удаа ярилцахыг хүсчээ. Бэбэ хүүхэлдэй анхандаа тайван байсан ч сүүл рүүгээ сонин үйлдэл гаргах болсон байна. Улмаар Жэнис хүүхэлдэйг дээврийн өрөөндөө хадгалах болсон байна. Үүнээс хойш үдэш бүр дээврийн өрөөнөөс Жэнисийг дуудах хүүхэлдэйн дуу сонсогдох болсон байна. Улмаар Жэнис хүүхэлдэйн мөрөөр судалж үзжээ. Бэбэ хүүхэлдэйн эзэн нь долоон настай охин байсан аж. Охиныг долоон настай байхад нь аав ээж нь ослоор нас барсан бөгөөд авга эгч нь түүнийг гэртээ аваачин боол мэт л зарцалж байсан байна. Эцэст нь түүнийг унтаж байхад нь дэрээр дарж алсан бөгөөд гол зорилго нь охиныг 16 нас хүрэхэд түүний нэр дээр ирэх байсан эцэг эхийнх нь хөрөнгийг авах байсан нь илэрчээ. Улмаар охины сүнс хүүхэлдэйнд шингэсэн байх магадлалтай аж. Тус явдлаас хойш хүүхэлдэй ор сураггүй алга болжээ.