“Сүүн эрчис” ТББ-аас 1000 ширхэг даавуун амны хаалт УОК-т хандивлалаа

Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс Улсын онцгой комисст хандив ирүүлсээр байна.

   Тухайлбал, өнөөдөр “Сүүн эрчис” ТББ-аас 1000 ширхэг даавуун амны хаалтыг хүлээлгэн өглөө.

Амны хаалтыг ажилгүй иргэдийн цалинжуулан оёулж, олон дахин ашиглах боломтойгоор хийлгэсэн гэдгээ энэ үеэр онцлоод хүн ардынхаа төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж байгаа нийт ажилтан, алба хаагчдад талархал илэрхийллээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

http://credit-n.ru/forex.html http://credit-n.ru/offers-zaim/mgnovennye-zaimy-na-kartu-bez-otkazov-kredito24.html

Санал болгох мэдээ

Наадмын амралтын өдрүүдэд нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд дараах хуваарийн дагуу ажиллана

Үндэсний их баяр наадмын амралтын өдрүүдэд иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг тасралтгүй хүргэх зорилгоор нийслэлийн …