Цар тахал Covid19-ийн халдвараас урьдчилан сэргийлэх, халдвартай тэмцэх зорилгоор нийслэлийн Засаг дарга, Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өнгөрөгч гуравдугаар сарын 30-ны өдөр А/436 дугаар захирамж гаргасан. Тэгвэл улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгасантай холбогдуулан дээрх захирамжийн үйлчлэх хугацааг тавдугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгах шийдвэр гаргажээ.
Тус захирамжид Засгийн газраас өгсөн үүрэг чиглэл, иргэд, аж ахуйн нэгжийн хүсэлт, саналыг үндэслэн нийслэлийн нутаг дэвсгэрт стандартын шаардлага хангах хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа спорт заал, бассейн, бүжгийн клуб, сургалтын төвийн тэнхмийн сургалтаас бусад сургалтын үйл ажиллагааг нээхээр заажээ.
Мөн архи согтууруулах ундаагаар үйлчилдэг байгууллагын үйл ажиллагаа явуулах цагийн хуваарийг 07:00-00:00 цаг болтол сунгасан бол шашин сүм хийдийн байгууллагууд зөвхөн дотоод үйл ажиллагаагаа эрхэлж болохыг захирамжид дурьджээ.