Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн ээлжит мэдээллээ өгсөн. Энэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү шинэ коронавирусийн халдварын шинжилгээний хариуг танилцууллаа.
Тэрбээр “Дөрөвдүгээр сарын 30-нд Сөүл-Улаанбаатарын тусгай үүргийн нислэгээр ирсэн 281 зорчигчид шинжилгээ хийлээ. Үүнээс нэг хүнээс коронавирусийн халдвар илэрч бидний хяналтад орлоо. 280 хүнээс илрээгүй. Нийт дөрвөн лабораторид нийт 350 шинжилгээ хийсэн юм. Үүнд ХӨСҮТ-ийн 2, Дархан-Уул аймгийн лаборатори дээр нэмэгдээд ЗӨСҮТ-д нэг лаборатори нэмэгдэж ажилд орсон.
Хийгдсэн шинжилгээнүүд:
- ХӨСҮТ-д тусгаарлагдсан 25 хүний давтан шинжилгээ
- Дорноговь аймгийн Замын-Үүд суманд тусгаарлагдсан – 6
- Баян-Өлгий аймагт тусгаарлагдсан -2
- Тандалтын 26 сорьцод шинжилгээ хийлээ. /Тандалтад Баянзүрх, Сонгинохайрхан, Баянгол, Налайх дүүргийн нэгдсэн эмнэлэг, Улсын нэгдсэн төв эмнэлэгт эмчлүүлж байгаа хүмүүсээс сорьц авсан юм/ Бүгдэд нь коронавирусийн халдвар илрээгүй.
Дархан-Уул аймгийн лабораторид хийгдсэн Алтанбулагийн боомтоор орж ирсэн тээврийн 25 жолоочийн шинжилгээнээс коронавирусийн халдвар илрээгүй.
Ховдын иргэнээс коронавирус ИЛРЭЭГҮЙ, өвчлөл тусаад эдгэсэн нь нотлогдлоо. Тухайн иргэн Бельгид байхдаа коронавирусээр өвчлөөд, эдгэсэн. Түүнийгээ нуусан. Манай улс өчигдөр л мэдэж байгаа.
Франкфуртийн онгоцоор явах гэж байгаа нэг хүнээс коронавирусийн халдвар илэрлээ гэсэн буруу ташаа мэдээлэл явуулж хүмүүсийг амраасангүй. Шөнө сайхан амарч хонох нь дархлааг сайжруулдаг. Бид 11:00 цагаас баталгаатай мэдээллээ хуваалцаж, иргэдээ халдварт өвчнөөс хамгаалж өдий хүртэл ажиллаж байхад ташаа мэдээлэл явуулсан. Худал мэдээллийг бие биедээ, өгсөн хүмүүсийг илрүүл.
Энэ тухай тайлбар өгье. Франкфурт явах гэж байгаа хэд, хэдэн хүн шинжилгээ өгсөн. Тухайн иргэнд коронавирусийн эсрэг бие үүссэн. Энэ нь хөнгөн маягаар коронавирусийн халдвар тусаад эдгэсэн гэсэн тэмдгээ тавиад явсныг коронавирус илэрчихлээ гээд хүмүүсийг амраасангүй. Эсрэг бие үүслээ гэхэд бид хяналт тавина. Ингээд ойрын хавьтлын 15 хүнээс шинжилгээ хийлээ. Хаяг нь бэлэн байгаа учраас маш амархан цуглуулаад коронавирус илрүүлэх шинжилгээ хийж хонолоо. Бүгдэд нь коронавирусийн халдвар илрээгүй. Эсрэг биет үүссэн хүн нь Бельги улсаас ирсэн эмэгтэй байсан. Ирээд 50 гаруй хоночихсон. Энэ хугацаанд 14, 21 хоног дотор шинж тэмдэг илэрдэг дүрэм номын дагуу ямар ч шинж тэмдэг бусдад болон энэ эмэгтэйд илрээгүй. Тиймээс иргэд тайван байгаарай.
Энэ хүнийг ирэх үед БНХАУ, БНСУ, Дэгү, Иран зэрэг 5 оронг тухайн үед ДЭМБ-аас голомтолсон орон гэж зарлаж байсан. Үүнд Бельги улс ороогүй байсан гээд олон талаас нь шүүлээ. Тиймээс үнэн бодитой мэдээлэл биднийг аварна.
Хамгийн хүнд өвчлөөд эдгэрсэн Франц иргэн өнөөдөр өглөө нутаг руугаа явлаа. Би өөрөө биечлэн гаргаж өгөөд ирлээ. Монгол Улсын Засгийн газар, иргэдэд маш их талархаж байгаа илэрхийлсэн. Мөн Чинбаяр ахлагчтай хамт олонд талархал илэрхийлсэн. Та бүхний ачаар эрүүл саруул боллоо. Маш их баярлалаа. Монгол Улсаас бүрэн вирусгүй болоод буцаж байгаагаа баталгаажуулаад ХӨСҮТ-ийн захиралтай халз гар барилаа, Маскаа тайлаад тэврэлдлээ. Монгол улсаас гэр бүлдээ, улсдаа ямар ч аюулгүй болсон гэж очоод сайн сайхан байхыг хүсэн гаргаж өглөө ” гэсэн мэдээллийг өглөө.