Сургалтын төвийг нээх эсэх нь салбарын сайдын шийдэх асуудал

Дэлхий дахинаа цар тахал болон дэгдээд буй шинэ коронавирусын халдварын улмаас улс орон, муж нутгуудад хөл хорионы онцгой дэглэм тогтоон, аюулт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авсаар байна. Энэ нь манай орныг ч мөн тойрон гарсангүй.

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, ХНХ-ын сайд С.Чинзориг нар танхимын бүх төрлийн сургалтыг энэ оны 9 сарын 1 хүртэл хаах шийдвэр гаргасан билээ. Үүнд бүх шатны сургалт, дамжаа ч мөн хамрагдаж байгаа юм.

Саяхан  НЗДТГ-ын зүгээс хувийн хэвшлийнхнээ дэмжих зорилгоор зарим үйлчилгээний газруудыг нээх захирамж гаргасан бөгөөд үүнтэй холбоотойгоор сургалтын төвүүдийг нээх хүсэлтийг иргэд хотын захирагчид хаяглан бичих болов. Харин ямар нэгэн танхимын сургалтыг нээх шийдвэрийг хотын дарга гаргаж чадна гэж үү?!  Иймд уг хүсэлтийг  БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, ХНХ-ын сайд С.Чинзориг нарт хаяглан илгээвэл илүүтэй үр дүнд хүрэх мэт санагдана.

ХНХЯ-ны мэдлийн Мэргэжлийн төвийн сургалтуудаа нээж, БСШУСЯ-ны мэдэлд хамаарах хүүхэд, залуусыг хөгжүүлэх дугуйлан секц, сургалтын төвүүдээ зохих шаардлагыг нь тавиад нээгээч хэмээх шаардлага иргэдийн зүгээс гарсаар байна. Үүнийг тус хоёр салбарын сайдууд анхааралдаа авч, цар тахал дэгдсэнтэй холбогдуулан гаргасан захирамж шийдвэрээ ахин эргэн харж, хүүхэд залуусын хөгжил, хүмүүжил төлөвшилд зохих хэмжээний хувь нэмэр оруулдаг зарим төрлийн танхимын сургалтыг нээгээсэй гэх саналыг дамжуулахыг зорив.

Эх сурвалж: mmnews.mn

http://credit-n.ru/offers-zaim/migcredit-dengi-v-dolg.html http://credit-n.ru/offers-zaim/sms-finance-express-zaimy-na-kartu.html

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …