Коронавирусын халдварын энэ үед Улаанбаатар хот анх удаа нийслэл хот руу орох, гарах хөдөлгөөнийг хянадаг цахим системд мэдээллийн бааз суурийг бүрдүүлэн ажиллаж байна. Нийслэлийн товчоодод энэ ажлыг явуулж байгаа бөгөөд 122 гаруй алба хаагчид ажиллаж байгаа юм. Хэрэв халдвар тархсан тохиолдолд орж, гарсан иргэдийн мэдээлэл, байршил, хөдөлгөөнийг цаг алдалгүй тогтоож, шаардлагатай арга хэмжээ авах боломж бүрдэх аж.
Улаанбаатар хотын удирдлагууд иргэд, олон нийтийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангаж ажиллахаас гадна эдийн засгийг эрчимжүүлэх ажилд анхаарч байна. СOVID19-ийн халдвараас урьдчилсан сэргийлэх ажлын хүрээнд дэлхийн тохирох арга хэмжээ авч байгаа аж. Тухайлбал, Бээжин хот энэ цаг үед онц байдлын зэргийг бууруулж, цэцэрлэгт хүрээлэн, номын сан, музей зэрэг байгууллагын үйл ажиллагааг нээж эхэлжээ. Мөн фитнесс клуб, караокены үйл ажиллагааг тодорхой цагийн хуваарийн дагуу ажиллуулж байгаа ажээ.