“Ковид-19 халдварт цар тахлын халдварын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” сэдэвт дадлага сургууль маргааш эхэлнэ

Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, цар тахалтай тэмцэх хүч хэрэгслийн бэлэн байдлыг дээшлүүлэх зорилгоор зохион байгуулж байгаа  “Ковид-19 халдварт цартахлын  халдварын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” сэдэвт  гамшгаас хамгаалах дадлага сургууль маргааш буюу 2020 оны 05 дугаар сарын 06-нд эхэлнэ.

  Дадлага сургуулийн бодлогын дагуу штабын сургууль ОБЕГ-т байрлаж байгаа Улсын онцгой комиссын Шуурхай штабд зохион байгуулагдах юм.

Тус штабын сургуульд Улсын онцгой комисс, УОК-ын Шуурхай штаб, ЭМЯ, БСШУСЯ, ХӨААХҮЯ, ЗТХЯ, ГХЯ, ЗХЖШ, ОБЕГ,  МХЕГ, ЦЕГ, ХХЕГ, ГЕГ, Гамшгаас хамгаалах улсын албад болон МУЗН, НҮБ-ын Суурин зохицуулагч, салбар кластерууд оролцож, онцгой байдлын үеийн хариу арга хэмжээний тактикийг боловсронгуй болгох, коронавируст цар тахлын халдварын үеийн иргэн, хуулийн этгээд, төрийн бус байгууллага болон хүмүүнлэгийн байгууллагын үүрэг, хариуцлага, оролцоог тодорхойлно гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.

http://credit-n.ru/vklady.html http://credit-n.ru/potreb-kredit.html

Санал болгох мэдээ

Хоггүй шинэлэхийг уриалж, бүх нийтийн их цэвэрлэгээг энэ сарын 15-ныг хүртэл зохион байгуулж байна

Сар шинийн баярыг угтан зохион байгуулж буй бүх нийтийн их цэвэрлэгээ гурав дахь өдрөө үргэлжилж …