Б. Баатархүү: Ч.Чинбат хурандаа Н.Өнөрцэцэгийн биед халдаагүй нь тогтоогдсон

Цагдаагийн ерөнхий газраас ЦЕГ-ын Нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Зөрчил шалгах, мэргэжил арга зүйн хэлтсийн дарга, хурандаа Ч.Чинбат, “Zarig.mn” сайтын сэтгүүлч Н.Өнөрцэцэг нартай холбоотой хэргийн талаар өнөөдөр /2020.05.06/албан ёсны мэдээлэл хийлээ.

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүү “ “Zarig.mn” сайтын сэтгүүлч Н.Өнөрцэцэг ЦЕГ-ын Нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Зөрчил шалгах, мэргэжил арга зүйн хэлтсийн дарга, хурандаа Ч.Чинбаттай маргалдсан, улмаар Ч.Чинбат хурандаа сэтгүүлчийг зодсон гэх мэдээлэл дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн 17:00 цагийн орчимд гарсан. Үүнд албаны шалгалт явуулж, дүгнэлт гаргасан.

Шалгалтын явцад Ч.Чинбат хурандаа сэтгүүлчийн биед халдсан үйлдэл тогтоогдоогүй. Тухайн сэтгүүлч өөрийнх нь эрхлэн явуулдаг сайт дээр зөрчлийн хэрэг нээгдээд шалгагдах явцад хэргийг шалгаж байгаа байцаагч, мөрдөгчтэй уулзалгүйгээр шууд хэлтсийн даргын өрөөнд орсон. Улмаар ажил үүргээ гүйцэтгэж байгаа хүнтэй хэрүүл маргаан өдөж, хэвийн үйл ажиллагааг нь алдагдуулсан байна.

Цагдаагийн хурандаа Ч.Чинбат сэтгүүлчийг өрөөнөөс нь гарч, ажил үүргээ гүйцэтгэх боломжийг бүрдүүлж, саад болохгүй байхыг хүссэн. Тийм л шаардлага тавьсан. Гэвч удаа дараа тавьсан шаардлагыг хүлээн аваагүй тул эрх үүргийнхээ хүрээнд албадан гаргасан юм билээ. Сэтгүүлчийг өрөөнөөсөө албадан гаргасан хууль, тогтоомж зөрчөөгүйг, сэтгүүлчийн биед гар хүрээгүйг тогтоосон. Эдгээр нь бүгд камерын бичлэг, гэрчийн мэдүүлгээр нотлогдож байна. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгосон” гэж мэдэгдлээ.

http://credit-n.ru/offers-zaim/4slovo-bystrye-zaymi-online.html http://credit-n.ru/zaymyi-next.html

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …