С.Чинзориг: Өнөөдрөөс эхлэн хүүхдийн үлдэгдэл 70,000 төгрөг олгогдож эхэлнэ

Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар баталсан коронавирусийн халдварын цар тахлын үед эдийн засгийг дэмжих дараагийн арга хэмжээнүүдийг танилцуулсан билээ.

Эдийн засгийг дэмжих арга хэмжээний хүрээнд дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1-ныг хүртэлх хугацаанд 0-18 насны хүүхэд бүрт сар болгон 100,000 төгрөг олгох шийдвэр гаргасан юм.

Тэгвэл өнөөдрөөс эхлэн дөрөвдүгээр сарын хүүхдийн мөнгөний үлдэгдэл болох 70 мянган төгрөгийг хүүхдийн мөнгөний дансанд олгогдож эхлэхээр болсон байна.

Энэ талаар ХНХ-ын сайд С. Чинзориг “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг дөрөвдүгээр сараас нэмэгдүүлж байгаа бөгөөд өнөөдрийн дотор нэмээд 70,000 төгрөг хүүхдүүдийн дансанд орно” гэж мэдэгдлээ.

Харин Сангийн сайд Ч,Хүрэлбаатар сангийн яамнаас хүүхдийн мөнгийг банкууд руу шилжүүлчихсэн Банкууд хүүхдүүдийн дансанд өнөөдөр, маргаашдаа багтаад хийх байх” гэв.

http://credit-n.ru/offers-zaim/ekapusta-besplatniy-zaim.html http://credit-n.ru/trips.html

Санал болгох мэдээ

Монгол адууны үнэ цэнийг дэлхийд сурталчлах “Дэлхийн адууны өдөр”-т 15000 морьтон оролцож байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар жил бүрийн долоодугаар сарын 13-ны өдрийг “Дэлхийн адууны өдөр” болгон …