Бүх Оросын ахмад дайчдын “Дайчин нөхөрлөл” байгууллагад 20,000 ширхэг амны хаалт гардуулав

Монгол Улсын Ерөнхий сайдын тэргүүлдэг Монгол цэргийн нэгдсэн холбооноос Бүх Оросын ахмад дайчдын “Дайчин нөхөрлөл” олон нийтийн байгууллагад 20,000 ширхэг амны хаалт, чин сэтгэлийн захидал илгээв.

Энэхүү чин сэтгэлийн хандивыг Ерөнхий сайдын зөвлөх, МЦНХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Тогоо ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Азизов Искандер Кубаровичид гардуулж өгөв.

Дэлхий нийтийг цочроож буй цар тахал COVID-19 коронавирусийн халдвар нь өнөөдрийн байдлаар 212 улс орны 3,723,455 хүн өвчилж, 257,953 хүн нас барж, 1,239,368 нь эдгэрчээ. Халдвартай хүнийхээ тоогоор АНУ, Испани, Итали, Их Британи, Франц, Герман, ОХУ, Турк, Бразил, Иран улсууд бичигдэж байна. Манай хойд хөрш ОХУ-д л гэхэд  хоногт 10 мянга гаруй хүн нэмж өвчилсөн хүндхэн байдал бий болоод байгаа энэ цаг үед албан ёсны харилцаа бүхий “Дайчин нөхөрлөл” байгууллагадаа гардуулж буй нь энэ юм.

Ерөнхий сайдын зөвлөх, ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Тогоо чин сэтгэлийн энэхүү хандивыг гардуулахдаа хоёр орны бахархалт түүхийг дурдаад аугаа их ялалтын 75 жилийн ойн өмнөх өдөр энэхүү чин сэтгэлийн илгээмжээ гардуулан өгч буйг онцлов.

ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Азизов Искандер Кубарович “Дэлхийн бүх улс орон хүндхэн байгаа энэ цаг үед Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хөрш орноо анхаарч, Бүх Оросын “Дайчин нөхөрлөл” холбоонд чин сэтгэлийн илгээмжийг гардуулан өгч буйд талархаж байна. Бид илгээмжийг эздэд нь ойрын үед баяртайгаар хүргэх болно” гэв.

Монгол цэргийн нэгдсэн холбоо тус байгууллагатай 2019 оны арванхоёрдугаар сарын 5-ны өдөр москва хотноо хамтын ажиллагааны гэрээ байгуулж, албан ёсны харилцаа тогтоожээ. Тус байгууллагууд нь эх оронч үзэл, үндэсний бахархлыг төлөвшүүлэхэд төр, иргэний нийгмийн байгууллагууд, иргэдтэй хамтран ажиллах, дэмжлэг үзүүлэх, хоёр орны түүх, дайчин замналыг хүүхэд залуучууд, хойч үедээ өвлүүлэн үлдээх, эх орон болон эх орончдын тухай түүхэн дурсгалт газруудыг хамгаалах, ахмад дайчдын эрх зүй, нийгмийн хамгааллын баталгааг бүрдүүлэх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр хамтран ажилладаг байна.

http://credit-n.ru/zaymyi.html http://credit-n.ru/zaymi-nalichnymi-blog-single.html

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …