Нийслэлийн 7 цэгт зад хямдралтай худалдаа явагдаж байна

“Нийслэлийн өдөр”-ийг тохиолдуулан зарласан “Урамтай урамшуулал, хэмнэлттэй хямдрал” баярын худалдаа яг одоо нийслэлийн долоон цэгт явагдаж байна.

Хямдралтай худалдаанд 50 гаруй аж ахуйн нэгж оролцож байгаа бөгөөд Хан-Уул дүүрэгт Яармаг худалдааны төв, Сүхбаатар дүүрэгт 15-р хорооны талбай, Сонгинохайрхан дүүрэгт  Ханын материал, Дүүхээ төвийн талбай, Баянгол дүүрэгт Энэбишийн гудамж, Чингэлтэй дүүрэгт “Нарантуул-2” худалдааны төв талбай, Баянзүрх дүүрэгт Жуковын талбай болон Их эзэн Чингисийн талбайд болж байгаа юм.
хямдралтай худалдаанд оролцож буй аж ахуй нэгжүүд бараа бүтээгдэхүүнээ 20-60 хувь хЮртэл хямдруулж байгаа аж. Тодруулбал, “Махмаркет” ХХК 50 тн хонины мах  1кг – 3700 төгрөг,  ямааны мах 1кг – 2700  төгрөг, дайврын таташ 1кг – 1100 төгрөгөөр цэг бүрт зарж байгаа бол “Говь” компани 60 хүртэл хувийн хямдрал зарлаад байгаа юм. Мөн “Алтан жолоо трейд” ХХК-аас БЗД-ийн Хүүхэд асран хүмүүжүүлэх төвийн хүүхдүүдэд  иж бүрэн тоглоом, “Дархан нэхий” ХК  зам талбайн үйлчлэгч нарт ажлын бээлий бэлэглэж, “Макс хүнс” ХХК-аас Асрамжийн газрын 20 хүүхдэд  500 мянган төгрөгийн хадгаламж бүхий “Хадгаламжийн дэвтэр” гардуулахаар болжээ.
Ugluu-logo1719

Санал болгох мэдээ

Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн ДЦС болон цэвэрлэх байгууламжийн ажлын зураг төслийг боловсруулж байна

Нийслэлийн 16 мега төслийн нэг Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн дэд бүтцийн чухал бүрэлдэхүүн болох …