Дадлага сургууль гурав дахь өдрөө үргэлжилж байна

“Ковид-19 халдварт цар тахлын  халдварын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” сэдэвт  гамшгаас хамгаалах дадлага сургууль гурав дахь өдрөө штабын дадлага сургуулиар үргэлжилж байна.

Штабын сургуульд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын Тамгын газар, Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллага, яам, агентлаг, гамшгаас хамгаалах улсын алба, Нэгдсэн Үндэстний байгууллагын 12 кластер, нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, Онцгой комисс, Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын алба, дүүргүүдийн Онцгой комисс, нийслэлийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, томоохон аж ахуйн нэгж, байгууллага, худалдаа үйлчилгээний төвийн томилгоот дирдах албан тушаалтнууд оролцож байна.

  Мөн  21 аймгийн Онцгой комиссын гишүүд, төр, захиргааны байгууллагуудын удирдах албан тушаалтнууд цахимаар тус дадлагад оролцож байгаа юм гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.

http://credit-n.ru/offers-zaim/viva-dengi-credit.html http://credit-n.ru/offers-zaim/4slovo-bystrye-zaymi-online.html

Санал болгох мэдээ

Улаанбаатар хотод 14 цэгт 32 дахь “Ногоон өртөө”-г байгууллаа

Монгол Улсын Засгийн газрын “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд хэрэгжүүлж буй “Ногоон өртөө” төслийн 32 дахь …