УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярыг албадан ирүүлэх захирамжийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс энэ сарын 6-ны өдөр гаргажээ. Прокуророос Н.Номтойбаярыг удаа дараа дуудаж, өмгөөлөгч Н.Мандахад мэдэгдсэн ч хүндэтгэх шалтгаангүй ирэхгүй байгаа байдлыг нь үндэслэн албадан ирүүлэх саналыг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлжээ. Уг хүсэлтийг энэ сарын 6-ны өдөр тус шүүх хэлэлцээд өчигдөр 09:00 цагт НПГ-т албадан ирүүлэх захирамж гаргасан байна.
Харин УИХ-ын гишүүн Н.Номтойбаярт шүүхээс прокурорын ирүүлсэн санал, тогтоол танилцуулахаар шүүхэд дуудсан бөгөөд тэрбээр өөрийн биеэр очиж, тогтоолтой танилцах хугацаа өгөхийг хүссэн байна. Тиймээс Чингэлтэй дүүргийн шүүхээс түүний хүсэлтийг хүлээн авч, тогтоолтой танилцсаны дараа дахин мэдүүлэг авахаар болсон байна.