Орон гэргүйчүүдийг цахим мэдээллийн санд бүртгэнэ

images (1)Нийслэлийн Цагдаагийн газар /НЦГ/орон гэргүй, тэнэмэл иргэдийг нийгэмшүүлэх “Итгэл сэтгэл” арга хэмжээг зохион байгуулж эхэлжээ.

Арга хэмжээний хүрээнд нийслэлийн хэмжээнд НЦГ бүртгэлтэй байдаг 600 гаруй орон гэргүй тэнэмэл иргэдийг хамруулан, эрүүл мэндийн үзлэг хийн бичиг баримтжуулж, ажил эрхлэх боломжтойг нь ажлын байраар хангах зэрэг шат дараатай ажлуудыг зохион байгуулах юм байна. Мөн хурууны хээгээр нь бүртгэлжүүлж цахим мэдээллийн санд бүртгэх аж.

Ийнхүү орон гэргүй иргэдийг бүртгэлжүүлснээр тэд гаднын нөлөөллөөр амь насаа алдах, эрүүл мэнд нь хохирсон тохиолдолд нэгдсэн сангаас мэдээлэл авч хэн гэдгийг нь тогтоох боломжтой болох аж.

Ugluu-logo1719

Санал болгох мэдээ

“Тусгай замын автобус /BRT/” төслийн нарийвчилсан ажлын зураг болон үйл ажиллагааны төлөвлөлтийн зөвлөх үйлчилгээний тендерийг зарлалаа

“Тусгай замын автобус (BRT)” төсөл нь тусгай замаар автобус зорчих нийтийн тээврийн дэвшилтэт систем юм. …