С. Баяр: Дубайн гэрээг би мэдэхгүй, хэвлэл мэдээллээс л мэдээлэл авсан

Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр нарт холбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр /2020.05.11/ Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 09:00 цагт эхэлсэн.

Ерөнхий сайд асан С.Баяр шүүхийн гадна хэвлэлийнхэнд байр сууриа илэрхийлэв.

Тэрбээр “Энд байгаа залуусын ихэнхийг нь би танихгүй. Танихгүй хүмүүсийг нэг газарт авч ирж байгаа нь буруу юм. Сая шүүх хуралдааныг нээлттэй явуулах уу, хаалттай явуулах уу гэж асуулаа. Бид нээлттэй явуулах дээр санал нэгдлээ. Энд ямар улсын нууц байгаа биш. Биднийг улсад хохирол учруулсан гэж яллаж байна. Гэтэл хохирлын хэмжээ байхгүй. Хохирогч байхгүй хэрэг яваад байна. Хэрэв хохирол учирсан гэж үзэж байгаа бол хохирогчоо авч ирээч ээ.

Намайг Петровис компанийн шатахууныг Оюутолгойд хэрэглээний үнээс өндөр үнээр шахсан гэж байгаа юм. Хэрэв би Ерөнхий сайд байхдаа ийм зүйл хийсэн бол Петровис ашигтай ажилласан болж таарна. Тийм зүйл алга.

Дээр нь Оюутолгойн талаас мэдүүлэг oгт аваагүй гэх мэт олон асуудал байна. Энэ бол урьдчилсан хэлэлцүүлэг болохоор өмгөөлөгч нар маань тодорхой саналыг тавьж байна. Дубайн гэрээг би мэдэхгүй, хэвлэл мэдээллээс л мэдээлэл авсан. Тиймээс бидний хэргийг тусад нь авч хэлэлцэх байлгүй дээ” гэв.

http://credit-n.ru/offers-zaim/dozarplati-srochnye-zaimi-online.html http://credit-n.ru/offers-zaim/joymoney-srochnye-online-zaymi.html

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …