С.Эрдэнийн “халаасны нам” ба ээлжит улс төрийн бүтэлгүйтэл

МАН-ын байрны гадаа Зон Олны Намын генсек Эрдэнийн Одбаяр гэх залуу хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ. Товчхондоо тэрбээр МАН-ын нэр бүхий гишүүд Зон олны намыг санхүүжүүлэх санал тавьсан гэх мэдээллийг хийсэн юм.
Гэвч тэрбээр санхүүжилт санал болгосон гэх уг уулзалтад өөрийн биеэр байсан, байгаагүй, уулзалтын үеэр хамтран ажиллах гэрээ санамж яригдсан, эсвэл яригдаагүй гэх мэтээр ойлгомжгүй эсрэг тэсрэг зүйлсийг ярьж эхлэв. Мэдэгдлийн төгсгөлд сэтгүүлчдийн асуултад хариулахдаа уулзалтад өөрөө байгаагүй, мөн тийм уулзалт болсон гэх ямар нэгэн баримт байхгүйг ч хүлээн зөвшөөрсөн юм.
Барин тавин ярьсан үйл явдал, байр суурийн зөрүүтэй энэ мэдэгдэл нь цаанаа улс төрийн зорилго агуулж байгаа гэх хардлагыг сэтгүүлдэд төрүүлж байлаа.
Учир нь Зон олны намын генсек Эрдэнийн Одбаяр нь Ардчилсан намын дарга С.Эрдэнийн төрсөн хүү ба тус намын даргаар нь ажилладаг Г.Эрдэнэтөгс нь С.Эрдэнийг сайд байх үед түүнд шадарлаж явсан нэгэн тул Зон олны намыг С.Эрдэнийн халаасны нам гэж үзэж болох талтай.
Үүнээс харахад 100 саяын дэнчингийн асуудлаар нийгэмд бухимдал төрүүлээд байгаа АН-ын дарга С.Эрдэнэ өөрийн халаасны нам, тэр тусмаа хүүгээрээ дамжуулан эрх баригч намыг харлуулах гэсэн улс төрийн акц хийгээд бүтэлгүйтлээ гэх хардлага байгаа юм.
Нөгөөтэйгүүр Зон олны намыг С.Эрдэнэ даргын хүүдээ байгуулж өгсөн түүний халаасны нам гэж улс төрийн хүрээнийхэн бүгд мэдэж, ярьж байхад улс төрийн хамгийн арвин туршлагтай Монгол Ардын Нам өрсөлдөгчийнхөө хүүд намыг нь санхүүжүүлэх санал тавих уу гэдэг нь эргэлзээтэй.

http://credit-n.ru/vklady.html http://credit-n.ru/offers-zaim/srochnodengi-online-zaymi.html

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …