Шинэ төрлийн “Ковид – 19” цар тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор улс, орон даяар өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, хорио цээрийн дэглэм тогтоосон энэ цаг үед Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас иргэдийг аюулт өвчнөөс урьдчилан сэргийлэхэд уриалах, нийгмийг соён гэгээрүүлж эерэг нөлөөллийг бий болгох, өвчний эсрэг тэмцэж буй албан хаагчдад сэтгэлийн дэмжлэг үзүүлэх зорилгоор “Хамтдаа сэргийлье” уриан дор олон талт ажлыг хийж хэрэгжүүлж байна.
Үүнд дүрслэх урлагийн чиглэлээр “Хамтдаа сэргийлье” хүүхдэд зориулсан цахим гар зургийн уралдаан, “Хамтдаа сэргийлье” цахим постерийн уралдаан, “Параллель” комтемпорари видео үзэсгэлэн болон “Монгол зураг”-ийн цахим үзэсгэлэн зэрэг ажлыг нэрлэж болно.
Тэгвэл өнөөдөр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат, Монгол зураг нийгэмлэгийн тэргүүн Б.Нямхүү, зураач Л.Хонгорзул нар аюулт өвчний эсрэг тэмцэж байгаа Эрүүл мэндийн яамны хамт олонд сэтгэлийн дэмжлэг үзүүлэн, “Соёл, урлагийн салбарынхан Ковид – 19 цар тахлын эсрэг нэгдэж байгаагаа” илэрхийлж “Монгол зураг”-ийн цахим үзэсгэлэнд дэлгэгдсэн сор бүтээлийн дээж “Мэдрэхүй” бүтээлээ, талархлын хамт дурсгалаа.
Урлаг нь үг хэлгүйгээр дэлхийн ард түмний энх тайван, эв найрамдлыг нэгтгэн, бататгаж байдаг. Уг “Мэдрэхүй” бүтээл нь зураач Л.Хонгорзулын өөрийн бүтээл бөгөөд бүтээлийн гол санаа нь “Нэгэн эмэгтэй нөхцөл байдлыг ажиглан, өөрт байгаа бүхий л зүйлийг чин сэтгэлээсээ өгөхөд бэлэн ба тэр энэ бүгдийг ярих бус хийх болно” гэсэн утга, дүрслэлийг илэрхийлэн бүтээжээ.