Б.Болороо: Ханийнхаа нэрийг сэргээж чадсан

Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Хүн амын хөгжлийн газрын мэргэжилтэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дуу хоолой болсон Б.Болороо бүсгүйн нөхөр Б лифтний хонгилд унаж, нас барсан харамсалтай хэрэг өнгөрсөн 2019 оны долдугаар сард гарсан.

Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн эмчийн дүгнэлтээр “Талийгаачийг амиа алдах үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан” гэх дүгнэлтийг гаргасан байдаг.

Тэгвэл хөгжлийн бэрхшээлтэй мянга, мянган иргэний төлөөлөл болсон Б.Болороо талийгаач нөхрийнхөө нэр төрийг сэргээхийн төлөө тэмцсэн тэмцэл нь үр дүнгээ өгчээ.

Тэрбээр өчигдөр /2020.05.11/ өөрийн цахим хуудаснаа “Шүүх эмнэлгийн дахин бүрэлдэхүүнтэй шинжээчдийн дүгнэлтээр алкохол хэрэглээгүй нь тогтоогдсон, өөрөөр хэлбэл 2.4 промилл хэмжээ нь согтолтын зэрэг биш тэр дор 19 хоног байж өмхийрч, муудсанаас бий болсон исэлтээс үүдсэн хэмжээ гэж гарсан.

Мөн МХЕГ-аар дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулан дүгнэлт гаргахад миний хань БУРУУГҮЙ, КОМПАНИЙН 100 хувь  буруу гэж гарсан.

Миний эцсийн, цор ганц хүсэл бол ханийхаа нэрийг л цэвэрлэх байсан. Би зорилгодоо хүрсээн, гэхдээ өөрийн сайндаа биш ТА БҮГДИЙН ДЭМЖЛЭГЭЭР. Бид ямар ч зүйлд нэгдэж чадвал ялж болдог юм байна, ҮНЭН илэрдэг юм байна шүү.

Эхнээсээ намайг дэмжиж, урам өгсөн, зоригжуулсан, чи ганцаараа биш шүү гэж урагшлах итгэл хайрлаж байсан, хайрлаж байгаа ТА БҮХЭНДЭЭ БАЯРЛАЛАА.

Худал хуурмаг зүйлтэй эвлэрээд сууж чадахгүй байгааг минь хараад хүсэл, санааг минь ойлгож бүх зүйлд минь хамт байж тэмцсэн ЭЭЖДЭЭ онцгойлон БАЯРЛАЛАА.

Тун удахгүй хавтаст хэрэгтэйгээ танилцсаныхаа дараа та бүхэнд дэлгэрэнгүй мэдээлэл хүргэх болно оо.

БИЕ НЬ ЭНЭ ОРЧЛОНД БАЙХГҮЙ БОЛЛОО Ч ҮР НЬ ҮЛДСЭН ХОРВООД НЭР НЬ ЦЭВЭР ЯВАГ ЭЭ” гэжээ.

http://credit-n.ru/potreb-kredit.html http://credit-n.ru/offers-zaim/zaymer-online-zaymi.html

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …