Э.Бат-Үүлийн үгэн дундах үг

Нэгдүгээрт, намаасаа бус бие даан нэр дэвшихээ зарлаж, тэр дундаа АН-ын даргын ахлах зөвлөх З.Энхболдын нэр дэвших тойрогт очиж өрсөлдөнө гэж мэдэгдэж байсан тэрбээр АН-ын байранд, тэр ч бүү хэл тусгайлан зассан индэр дээрээс мэдэгдэл хийсэн нь З.Энхболдын шахалт байв уу гэж хардахад хүргэв.  

Улсын баатар Э.Бат-Үүл мэдэгдэл хийж, “МАН-ын дарга, нарийн бичгийн дарга нар хэвлэлээр намайг гүтгэж байна. Тиймээс би МАН-ын удирдлагуудтай нэг тойрогт өрсөлдөж, сонгогчдын шүүхээр орно” хэмээв.  Товчхондоо ийм утга бүхий түүний мэдэгдэлд үгэн дунд үг явсныг зарим нэг нь анзаарсан биз.

Тодруулбал, “З.Энхболдтой өрсөлдөнө гэж хэлснээс хойш хэвлэлээр гүтгүүлж байна. М.Энхсайханыг улс төрийн зорилгоор шоронд хийсэн, одоо намайг ч тийм хувь заяа хүлээж байна” гэх үгийг хэлсэн нь олны анхаарлыг татав. “З.Энхболд хаана дэвшинэ, би тэнд нь очиж өрсөлдөнө. Ардчиллаа хамгаалж, намаа цэвэрлэнэ” хэмээн хэдхэн хоногийн өмнө мэдэгдэж байсан түүний байр 360 эргэж өөрчлөгдсөнд З.Энхболд нөлөөлөв үү гэж хардахад хүргэж буй юм.

Хоёрдугаарт, М.Энхсайхан ял хүлээсэн нь түүнийг ийнхүү шийдвэрээ өөрчлөхөд нөлөөлсөн гэж хардах үндэслэл байгаа юм.

Шүүхээс 4,6 жилийн хорих ял аваад байгаа Ерөнхий сайд асан М.Энхсайханы хэргийн талаар эргэн сануулахад 2019 оны нэгдүгээр сард Ерөнхийлөгч Х.Баттулга экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг шалгуулах хүсэлтийг баримтын хамт Улсын ерөнхий прокурорт өгсөн.

Энэ үеэр тэрбээр “Эдийн засгийн асар их өгөөжтэй компанийг ард түмний өмчлөлөөс гаргаад гаднынханд 100 жилээр үнэгүй өгөх гэрээ байгуулах ажлыг экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зохион байгуулсан.

 Ингэхдээ Ерөнхий сайд асан М.Энхсайханаар гардан гүйцэтгүүлсэн нь баримтаар нотлогдсон” хэмээж байв. Харин энэ үед Ерөнхий сайдын Тамгын газрын даргаар ажиллаж, хамгийн ойр байж, зөвлөж байсан хүн нь З.Энхболд байсан. З.Энхболдыг хардахын учир нь Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед М.Энхсайхан Монгол Улсын сайдаар томилогдож, Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг хариуцаж байв.

 Харин З.Энхболд үүнд эсрэг байр суурьтай байсан ба Тавантолгой төслийг “Шинхуа”, “MCS” хоёрт үнэгүй өгөх гэж байсныг болиулсан “баатар” мэтээр өөрийгөө ярьдаг. Тодруулбал, З.Энхболдыг “сөрсөн хүн М.Энхсайхан байсан юм.

Харин дараагийн хүн болох Э.Бат-Үүл “М.Энхсайханыг улс төрийн зорилгоор шоронд хийсэн, одоо намайг ч тийм хувь заяа хүлээж байна” хэмээн мэдэгдэл хийж З.Энхболдтой өрсөлдөнө гэсэн байр сууриасаа ухраад байна.

Эндээс харахад М.Энхсайхан ял хүлээсэн нь түүнийг айлгасан нь илт. Учир нь тэрбээр хүүтэйгээ нийлж нийслэлийн төсвөөс завшсан байж болзошгүй гэх хэрэгт буруутгагдан шүүхээс салахаа байсан. Сүүлийн үед энэ хэрэг нь  эрчээ авч ял хүлээж ч магадгүй нөхцөл байдал үүссэн. Харин үүнд Стратогийн хэрэг дээр Үндсэн Хуулийн Цэцэд хүртэл нөлөө үзүүлсэн гэгддэг З.Энхболд нөлөөлсөн байж ч болзошгүй.

Ямартай ч Улсын баатар ингэж яаран сандран мэдэгдэл хийж, хэлсэн үгнээсээ буцсан нь З.Энхболдын шахалтад орж, эрх баригч намыг эсрэг аргагүй эрхэнд хийсэн үндэслэл муутай мэдэгдэл гэж ойлгогдохоор байгаа юм.

http://credit-n.ru/offers-zaim/creditplus-online-zaimi.html http://credit-n.ru/business-kredit.html

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …