Иогоор хичээллэгчдийн нийтлэг гаргадаг долоо алдаа

Стрессээс ангижрах, биеийн эрүүл мэндээ сайжруулах эсхүл бясалгал хийх, оюун санаатайгаа холбогдох гэх мэт хүн бүр янз бүрийн шалтгаанаар иогоор хичээллэдэг.

Тэгвэл бид иогоор хичээллэхдээ байнгын, анхаарал болгоомжтой хийхгүй бол дөнгөж эхэлж байгаа хүн байтугай бие нь төгс хөгжсөн “мэргэжлийн” иогчдийн дунд ч мөр, ташаа, нурууны доод хэсэг, өвдөг зэрэг нь их эмзэг байдаг ба гэмтэл, бэртэл авах нь амархан байдаг байна. 

Иогийн Олон Улсын Сэтгүүл (The International Journal of Yoga)-д хэвлэгдсэн судалгаагаар Аштанга Виняаса иогоор хичээллэгсдийн 60% нь ямарваа байдлаар гэмтэл, бэртэл авч байсан гэж мэдүүлсэн байдаг байна. Гэхдээ гэмтэл, бэртэл авах нь иогчдийн хувьд тойрч биш дайрч гардаг зүйл ч гэсэн дараах 7-н нийтлэг гаргадаг алдаанаас зайлсхийснээр иогоор илүү аюулгүй бөгөөд үр дүнтэй хичээллэхэд тань тус нэмэр болно гэдэгт итгэлтэй байна.

АЛДАА 1: ИОГИЙН ХЭЦҮҮ БАЙРЛАЛУУДЫГ САЙН БАЙРЛАЛ ГЭЖ ҮЗЭХ

Найзуудын гадаа, байгальд хийж буй гайхалтай бөгөөд хэцүү иогийн байрлалуудыг харуулсан инстаграмын болон фэйсбүүкийн зургуудыг харахаар сэтгэл хөдөлж, урам зориг ордог ч, нөгөөтэйгээр тэдгээр зургууд нь иогийн байрлалууд нь “хэцүү” байх тусмаа “сайн” гэсэн далдуур ойлголтыг өгдөг байна.

Тэдгээр иогийн байрлалуудад ид шидийн ямарваа нэг зүйл байгаа ч юм шиг, тэдгээрийг хийгээд сурчихвал жинхэнэ “иогчин” болчих ч юм шиг сэтгэгдэл төрдөг. Үнэн хэрэгтээ бол, хамгийн сайн иогийн байрлалууд бол таны биеийг сэргээх, гэмтэх, бэртэх аюулгүйгээр хийж болох тэр байрлалууд шүү дээ. Иогийн бүх байрлалууд хүн бүрт тохирно гэсэн үг биш. Хамгийн чухал нь иогийн байрлалдаа биш, харин таны бие хэрхэн мэдэрч, хүлээн авч байгаад гол учир нь байдаг байна.

АЛДАА 2: ХҮЧНИЙ ДАСГАЛУУДААС СУНГАЛТЫГ ИЛҮҮД ҮЗЭХ

Иогоор хичээллэх нь биед сайн сунгалт болдог. Иогоор хичээллэгсдийн ихэнхийнх нь бие уян хатан байдаг ч, иог хийхдээ биеийн тэнцвэрээ олж, удаан тогтоон барихад шаардлагатай хүч чадлаар дутмаг байдаг. Энэ нь гэмтэх, бэртэх эрсдлийг бий болгодог байна. Тиймээс хэт сунгасан, тэнцвэргүй нугарсан зэрэг байрлалуудыг хийж “сунгалтын араас хэт хөөцөлдөхийн” оронд, жишээлбэл гуяны арын хэсгийн сунгалт сайтай бол өгзөг, гуяны арын хэсэг, болон ташааны булчинг хүчтэй болгох дасгалуудыг анхаарч хийх хэрэгтэй. Ингэснээр иогоор хичээллэгсэд сунгалтын дасгалуудыг хийхдээ булчингуудаа ашиглаж илүү тэнцвэртэй, удаан тогтон хийх болно.

АЛДАА 3: ДАСГАЛЫН ҮЕЭР АМЬСГАЛАА МАРТАХ

Амьсгал нь иог хийж эхлэхээс өмнө болон дууссаны дараа хийдэг тусдаа дасгал биш юм. Мөн зөв амьсгалах нь иогийн чухал салшгүй хэсэг юм. Иог хийхдээ гүнзгий бөгөөд амьсгал дээрээ төвлөрч амьсгалах нь сэтгэл санааг тайвшруулахаас гадна түүнээс ч их ашиг тусийг өгдөг байна, тухайлбал булчингуудад өгөх мэдрэлийн системийн нөлөөг багасгадаг байна. Гүнзгий амьсгалах нь ялангуяа амьсгаагаа гаргахдаа амьсгаа авснаасаа илүү удаанаар гаргахад цусыг хүчил төрөгчөөр дүүргэж, булчингуудыг өөгүй, илүү гэмтэх, бэртэх аюул багатайгаар ажиллахад нь тусалдаг байна.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу

http://credit-n.ru/zaymi-online-blog-single.html http://credit-n.ru/offers-zaim/mgnovennye-zaimy-na-kartu-bez-otkazov-kredito24.html

екапуста займ онлайн на карту credit-n.ru займ на киви кошелек мгновенно

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …