ХӨСҮТ: Дөрвөн хүнээс коронавирус илэрлээ

ЭМЯ-наас коронавирусийн халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр эмчилгээнд байгаа иргэдийн талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү өглөө.

Тэрбээр “Өнөөдөр ХӨСҮТ-өөс гурван хүн эдгэрч гарлаа. Дараагийн хяналт руу шилжиж байгаа иргэд 19, 20 настай хоёр оюутан, 53 настай нэг иргэн юм. Эдгээр иргэд 34, 30, 45 хоног эмчлэгдсэн.Гурван лабораторид 87 хүний шинжилгээ хийлээ.

ХӨСҮТ-ийн лабораторид 43 хүнд давтан шинжилгээ хийхэд 39 хүнээс коронавирус илрээгүй.Дөрвөн хүнээс коронавирус илэрлээ. Халдвартай дөрвөн иргэний нэг нь ХӨСҮТ-д тусгаарлагдаж байгаа цэргийн сургуулийн оюутан, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан нэг, Орхон аймагт тусгаарлагдсан хоёр иргэн байна. Орон нутагт илэрсэн тохиолдлыг ХӨСҮТ-д татан авч, эмчлэх ажил зохион байгуулагдаж байгаа. Нийт батлагдсан 140 тохиолдлоос 24 хүн эмчлэгдэж гарсан. Одоо ХӨСҮТ-д 116 хүн хяналтад байна.

Эмчилгээ хийлгэж байгаа иргэдийн биеийн байдлыг танилцуулбал, хөнгөн нэг, дунд зэрэг 91, хүндэвтэр 24 байгаа. Эмчилгээнд орсон хүний тоо нэмэгдсэн бөгөөд бэлтгэгдсэн багууд орж ажиллаж байгаа. Тиймээс эмчилгээний багийнхан орж гарахдаа хамгаалалтын хувцсаа өмсөж тайлдаг шар бүс буюу камерын тоог нэмэгдүүлээ. Мөн мананцар үүсгэдэг кабинтай болохоор захиалга өгөөд байна. Энэ нь хувцасны гадна талд наалдсан вирусийг тодорхой хувиар устгах үүрэгтэй. Эмч, эмнэлгийн ажилтнуудаа халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс ийм арга хэмжээг авч байна. Ер нь ажилтнууддаа халдвараас сэргийлэх зөвлөмжийг тогтмол өгч байгаа”гэсэн мэдээллийг өглөө.

http://credit-n.ru/offers-zaim/zaym-na-kartu_migcredit.html http://credit-n.ru/kurs-cb.html

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …