“Ноён зууч” 1900-1950 иргэдэд ташаа мэдээлэл өгч байна гэлээ

Брокер, дилер, андеррайтерийн үйлчилгээ үзүүлдэг “Бумбат Алтай ҮЦК” ХХК 1991 онд байгуулагдсан, үйлчилгээгээрээ тэргүүлэгч “ТОП 5” компанийн нэг юм. Тус компанид данс нээлгэхдээ харилцагчид өөрийн биеэр очиж бүртгүүлж болохоос гадна бүх төрлөөр онлайнаар данс нээлгэж, арилжаанд оролцох боломжтой.

Гэвч дөрөвдүгээр сараас хойш мэдээллийн “Ноён зууч” 1900-1950 лавлах нь холбогдсон харилцагчдад “Бумбат Алтай ҮЦК” ХХК-ийг ажиллахгүй, үйл ажиллагаагаа зогсоосон гэх мэдээллийг өгснөөс болж тус компанийн үйл ажиллагаанд чирэгдэл учруулж, харилцагчдыг бухимдуулаад байгаа ажээ. 

Иймд “Бумбат Алтай ҮЦК” ХХК-ийн зүгээс харилцагчиддаа хандан үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж байгаагаа дуулгаад, мэдээллийн 1900-1950 лавлахыг дахин буруу, ташаа мэдээлэл өгөхгүй байхыг анхаарууллаа. 

“Бумбат Алтай ҮЦК” ХХК

http://credit-n.ru/electronica.html http://credit-n.ru/kurs-cb.html

Санал болгох мэдээ

Б.Энхтүвшин: Өнөөдрөөс шатахууны хомсдол хэвийн болсон

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахуун, дизель түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ. …