Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн докторын сургалтын 2020 оны төгсөгчид хандив өргөлөө

Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн докторын сургалтын 2020 оны төгсөгчид ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сургалт сэргээн заслын төв 113 дугаар ангид 10 ширхэг мини хөргөгч, Хөвсгөл аймаг дахь Гүний усны сургалтын төвд 10 ширхэг телевизийн антенныг хандивлалаа.

Хандивыг өнөөдөр ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Ганзоригт Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн докторант, хурандаа Д.Жаргалмөнх гардуулан өгсөн юм.

Энэ үеэр Онцгой байдлын албаны алба хаагчдын мэргэжлийн ур чадвар, техник хэрэгслийн чадавх нэмэгдэж, Монгол Улсдаа төдийгүй олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байгууллага болон хөгжиж байгаад талархалтай байгаагаа энэ үеэр илэрхийллээгэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

http://credit-n.ru/offers-zaim/fastmoney-srochnyi-zaim-na-kartu.html http://credit-n.ru/credit-card-single-tinkoff-platinum.html

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …