Орон нутгийн замд автомашин онхолдож бага насны хоёр хүүхэд нас баржээ

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 296 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 214 нь зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

Бүртгэгдсэн ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд нэг, орон нутагт зургаан хүний амь нас хохирсоны хоёр нь бага насны хүүхэд байна.

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:

2020.05.20-ны өдрийн 08 цаг 30 минутын орчим ХУД-ийн 3-р хороо Чингисийн өргөн чөлөө, “Бармаш” ХХК-ийн баруун замд Toyota Allion маркийн автомашин Toyota Prius маркийн автомашинтай мөргөлдөж, Улмаар Toyota Prius нь зорчих хэсгийн гадна зогсож байсан явган зорчигч 46 настай эрэгтэй, Э-г мөргөж амь насыг нь хохироосон,

2020.05.20-ны өдрийн 20 цаг 30 минутын орчимд Архангай аймаг, Их тамир сум Бугат баг “Ахитын давааны ар” гэх газар /сумын төвөөс хойш 50км/ шороон замд, улсын дугааргүй бага оврын трактор онхолдож, жолооч 26настай.эрэгтэй, О-гийн амь нас хохирсон,

2020.05.20-ны өдрийн 20:00 цагийн орчимд Завхан аймаг, Яруу сум “Загастайн даваа” гэх газар /сумын төвөөс урагш 18км/ шороон замд Toyota Raum маркийн Д жолоочтой автомашин онхолдож, зорчигч 72настай.эмэгтэй, С, 13настай.эрэгтэй, Б-гийн амь насыг хохироосон,

2020.05.20-ны өдрийн 20 цаг 15 минутын орчимд Хэнтий аймаг, Цэнхэр мандал сумын 1-р баг “Цэнхэрийн голын гүүр” гэх газар /сумын төвөөс баруун урагш 12км/ асфальтан замд Nissan Advan маркийн Ц жолоочтой автомашин онхолдож, зорчигч 56 настай.эмэгтэй Ц, 6 настай.эрэгтэй Ц, одоогоор нэр, хаяг нь тодорхойгүй 30-35 орчим насны эрэгтэй нарын 3 хүн амь нас хохирсон хэргийг тус тус шалгаж байна.

Иймд замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн архи, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцохгүй байх, орон нутгийн замд зорчихдоо тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж замын хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна

http://credit-n.ru/trips.html http://credit-n.ru/ipoteka.html

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …