“Хоттойгоо селфидье” гэрэл зургийн уралдаан дуусахад дөрөв хоног үлдлээ

Улаанбаатар хотын бүтээн байгуулалт, аж амьдралыг харуулсан гэрэл зургийг түүх болгон үлдээж, хотын хөгжлийн явцыг сурталчлах зорилгоор “Хоттойгоо селфидье” уралдааныг Нийслэлийн ИТХ-аас зарласан. Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоотой хамтран зохион байгуулж буй эл уралдааны бүтээл хүлээн авах хугацаа дуусахад дөрөв хоног үлдлээ.
Хотод өнгө үзэмж нэмсэн бүтээн байгуулалт болон бусад эерэг сайхан сэтгэгдэл төрүүлэх зүйлсийг өөрийнхөө зурагтай хамт селфидэж, сонирхсон хүн бүр тус уралдаанд оролцох боломжтрй. Уралдааны хугацаа дуусах гэж байгаа тул Их хотын иргэд Та бүхэн идэвхтэй оролцоорой.
Бүтээлийг photo@mopa.mn хаягаар хүлээн авах бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг 70119921 дугаарын утсаар өгнө. Бүтээл хүлээж авах хугацаа энэ сарын 25-ны өдрийн 23.00 цагт дуусна.
Шагналын сан:
1-р байр: 1.500.000₮
2-р байр: 1.000.000₮
3-р байр: 500.000₮
Хотоо толидох таны мэлмий тунгалаг байх болтугай.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

http://credit-n.ru/offers-zaim/bistrodengi-zaymi-online-nalichnymi.html http://credit-n.ru/offers-zaim/moneyman-srochnye-zaimy-online.html

Санал болгох мэдээ

Улсын аварга малчин, улсын хошой аварга малчин шалгаруулах журамд нэмэлт, өөрчлөлт орууллаа

2025 оны арванхоёрдугаар сарын 24-нд болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар Улсын аварга малчин, улсын хошой аварга …