С.Амарсайхан: Иргэдээ эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө хамтран ажиллахад бэлэн

Анагаахын Шинжлэх ухааны Үндэсний их сургууль нь жил бүр уламжлал болгон эрдмийн чуулганыг зохион байгуулдаг. Энэ жил цар тахал дэгдсэнтэй холбоотойгоор “Шинэ коронавируст халдвар”-ын тархвар судлал, оношилгоо, эмчилгээний тулгамдсан асуудал сэдвийн хүрээнд Монголын анагаахын шинжлэх ухааны 62 дахь удаагийн эрдмийн чуулганыг анх удаа цахим хэлбэрээр АШУҮИС дээр зохион байгуулж байна.

Эрдмийн чуулганы нээлтэд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, МУ-ын Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Ц.Хулан, БСШУСЯ-ны Дээд боловсролын газрын дарга Г.Батнэмэх, АШУҮИС-ийн удирдах зөвлөлийн дарга, МУ-ын ардын эмч, АУ-ны доктор, профессор Ж.Хатанбаатар, АШУҮИС-ийн захирал Ж.Цолмон тэргүүтэй холбогдох албаны хүмүүс болон эрдэмтэн багш нар судлаачид оролцлоо.

Эрдмийн чуулганыг нээж, АШУҮИС-ийн захирал Ж.Цолмон хэлсэн үгэндээ “Энэ удаагийн 62 дахь эрдмийн чуулганыг дэлхий нийтэд тархаад буй цар тахлын дэгдэлттэй холбоотойгоор цахим хэлбэрээр зохион байгуулж байгаагаараа ихээхэн онцлог юм. Мөн олон нийтийн нийгмийн сүлжээгээр шууд дамжуулснаар коронавирустэй холбогдолтой академик, нотолгоонд суурилсан мэдээллийг олон нийтэд түгээж, цаашлаад урьдчилан сэргийлэх, эмчилгээний удирдамж боловсруулах зэрэг нийгмийн эрүүл мэнд, эмнэлзүйн салбар руу чиглэсэн арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхэд нийт эрүүл мэндийн салбарын бүх шатны боловсон хүчинд хувь нэмэр болно гэдэгт итгэж байна” гэдгийг онцолж хэлэв.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Өнөөдрийн чуулганд тавигдах илтгэлүүд болон эрдэм судлалын ажлын үр дүн нь өрнө, дорнын анагаах ухааны эрдэм шинжилгээ, судалгааны ажлын ололт, үр дүнг олон нийтэд танилцуулах, туршлага солилцох, улс хоорондын гадаад хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэхэд ихээхэн түлхэц болно гэдэгт эргэлзэхгүй байна. Түүнчлэн хурлын гол сэдэв нь коронавирусийн халдварын оношилгоо, эмчилгээ, түүнээс урьдчилан сэргийлэх арга замыг тодорхойлох, үнэлэхэд олон улсын туршлагаас хуваалцахын зэрэгцээгээр эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн өмнө шинэ тутам тулгарч байгаа саад бэрхшээлийг даван туулахад нэг алхам урагшилсан үйл хэрэг болно гэдэгт итгэлтэй байна. Улаанбаатар хотын удирдлагуудын зүгээс та бүхний үйл ажиллагааг бүхий л талаар дэмжин, нийслэлийн иргэдээ эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө хамтран ажиллахад бэлэн байх болно” хэмээлээ.

Эрдмийн чуулганд Академич П.Нямдаваа “Шинэ коронавируст халдвар (Ковид-19)” цар тахал үүсгэгч эпидемиологи эмнэлзүй, АШУҮИС-ийн захирал Ж.Цолмон “Дэлхийн улс орнуудад  Ковид-19–ийн эсрэг хэрэгжүүлж буй нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээг судалсан Монгол Улсын туршлага”, ХӨСҮТ-ийн эмч Ц.Чинбаяр “Монгол Улсад бүртгэгдсэн Ковид-19 халдварын батлагдсан тохиолдол оношоор хэвтэн эмчлүүлэгчдийн эмнэлзүй, лабораторийн шинжилгээний зарим дүн” сэдвүүдээр илтгэл хэлэлцүүлж байна.

Мөн чуулганд цахимаар ДЭМБ-ын төлөөлөгч Сергей Диордица болон БНХАУ, ОХУ, Япон зэрэг эрдэм шинжилгээ, судалгааны өндөр туршлагатай орнуудын илтгэгчид Ковид-19-ийн эмнэлзүйн болон нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр өөрсдийн судалгааны туршлага, статистик дүн, мэдээ, зөвлөмжийг хэлэлцүүлэх аж.

Түүнчлэн өнөөдрийн чуулганы үеэр болсон нэг онцлох үйл явдал нь Монголын Уламжлалт анагаах ухааны 108 боть номын нээлтийн үйл ажиллагаа байв. Энэхүү ном нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилгаар, Ерөнхийлөгчийн тамгын газар, Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийн дэмжлэгтэйгээр АШУҮИС-ийн Монгол анагаах ухааны олон улсын сургуулийн эрдэмтэн багш нар судлаачид хамтран бүтээжээ.

http://credit-n.ru/trips.html http://credit-n.ru/offers-zaim/webbankir-online-zaim-na-kartu.html http://credit-n.ru/offers-zaim/creditter-srochnye-zaymi-online.html

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …