ШӨХТГ-аас 43 фэйсбүүкийн хандалтыг зогсоожээ

Сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхлээгүй байхад мэдээллийн зарим хэрэгсэл нэр дэвшигчийг сурталчлах, мөн улс төрийн чансаа тогтоох байдлаар судалгаа болон шалгаруулалт явуулах зэргээр УИХ-ын сонгуулийн хуулийг зөрчиж буй талаар ШӨХТГ-аас мэдээллээ. 

Тодруулбал, тус газраас хууль зөрчсөн 3 телевиз, 1 сайтад албан шаардлага хүргүүлэн зөрчлийг арилгуулж, 43 фейсбүүк хуудасны хандалтыг зогсоогоод байна. 

Зөрчлүүдийн талаар ШӨХТГ-ын дарга Б.Лхагваас тодруулбал, “Өнгөрсөн хугацаанд улстөрийн чансаа тогтоох зорилгоор шалгаруулалт, санал асуулга явуулах зөрчил голлон гарч байна. Үүнийг зарим телевиз тусгай дугаарын утас болон фэйсбүүк хуудсаараа шууд дамжуулан иргэдийн санал сэтгэгдлийг авч байна. Энэ нь УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн 48-р зүйлийн 1.7 дахь, “Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орон зай, мессеж ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт зохион байгуулахгүй байх” гэсэн заалтыг зөрчиж байна. 

Дээрх хуулийн заалтыг зөрчсөн тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн дагуу хувь хүнийг 20 сая, хуулийн этгээдийг 200 сая төгрөгөөр торгох арга хэмжээ авдаг. Мөн хэвлэл мэдээллийн байгууллага болон хувь хүн хууль зөрчсөн тохиолдолд үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, цахим хуудасны хандалтыг ээлжит сонгуулийн санал хураалтын дүн гарах хүртэл хугацаанд зогсоодог” гэв. 

http://credit-n.ru/offers-zaim/fastmoney-srochnyi-zaim-na-kartu.html http://credit-n.ru/offers-zaim/otlnal-microzaimi.html http://credit-n.ru

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …