Ирэх сарын 1-ээс нийслэлийн төрийн байгууллагуудын ажил 08:00 эхэлнэ

Дулааны улирал эхэлж, өдөр уртсаж байгаатай холбоотой нийслэлийн, төр захиргааны байгууллагын ажил эхлэх цагийг ирэх 6 дугаар сарын 1-нээс 08.00 цагт байхаар зохицуулж зуны хуваарьт шилжиж байна. 

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайханы 2019 оны 5 дугаар сарын 8-нд гаргасан захирамжаар жил бүрийн 6 дугаар сарын 1-нээс 8 дугаар сарын 31 хүртэл өдрүүдэд нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажил эхлэх цагийг зуны улиралд зохицуулж байхаар болсон. Энэ нь өдөр уртсаж байгаатай холбогдуулан ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, албан хаагч нар орой эрт амрах, мөн авто замын ачаалал, хөдөлгөөнийг бууруулж зохицуулах зорилготой юм. 

http://credit-n.ru/forex.html http://credit-n.ru/offers-zaim/greenmoney-online-zaymi-za-20-minut.html http://credit-n.ru/zaymyi.html

Санал болгох мэдээ

Б.Пүрэвдагва: Хотын төвөөс Бэлх, Сэлх чиглэлд явахад дугуйн замаар зорчих бүрэн боломжтой боллоо

Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо Бэлхээс Сэлхийн эцэс хүртэлх 4.4 км авто замын хучилтын ажил …