Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллээр ЭМЯ-ны газрын дарга Д.Нарангэрэл Covid19-ийн халдварын нөхцөл байдлын талаар мэдээллээ.
Тэрбээр “Нийт дэлхийн 216 улсад 5876000 хүн өвдөж, 360000 хүн нас баржээ. Мөн 2.5 сая хүн эдгэрч, 2.9 сая нь эмчлэгдэж байна. 24 цагт нас баралт, өвчлөл өмнөх өдрүүдээс багассан сайн мэдээтэй байна. ОХУ-д халдвартай 8371 хүн шинээр нэмэгдсэн.
Манай улсад өчигдөр 289 хүн ажиглалтад шинээр орж 1908 хүн яг одоо ажиглалтад байна. Шуурхай 119 дугаарт 448 дуудлага ирсэнээс Швед, Франц, Чех, ОХУ-аас 19 хүн холбогджээ.” гэлээ.