Төрийн үйлчилгээний болон төрийн тусгай 1300-1500 албан хаагчид түрээслээд өмчлөх хэлбэрээр орон сууц олгоно

Засгийн газраас өндөржүүлсэн бэлэн байдлын үед галын шугаманд ажиллаж буй төрийн албан хаагчдад хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууц олгохоор шийдвэрлэсэн. Энэ дагуу Шадар сайд, ажлын хэсгийн ахлагч Ө.Энхтүвшин ажлын хэсгийн гишүүдэд албан хаагчид зургадугаар сарын 15-н гэхэд түлхүүрээ гардаж, орон сууцандаа орохоор тооцоолж ажиллахыг үүрэг болгоод байна.

Ажлын хэсгийн гишүүд төрийн албан хаагчдад өөрийн чадамжид тулгуурлан сонголтоо хийх бүх боломжийг олгох нь зүйтэй гэж үзжээ. Тиймээс сонгох орон сууцанд нь метр квадрат болон үнийн дээд доод босго /хэмжээ/ тогтоохгүй, урьдчилгаа төлбөр шаардахгүй, байршил заахгүй, зах зээл дээр бэлэн байгаа орон сууцнуудаас сонголт хийх нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж байгаа аж.

Барилга хот байгуулалтын яамны мэдээлснээр нийслэлд 100 хувийн гүйцэтгэлтэй, нүүж ороход бэлэн 1983 айлын орон сууц, 80-аас дээш хувийн гүйцэтгэлтэй 5300 орон сууц зах зээл дээр байна. Хөтөлбөрт эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа төрийн үйлчилгээний болон төрийн тусгай 1300-1500 албан хаагчийг хамруулах ба түрээслээд өмчлөх хэлбэрээр орон сууц олгох юм. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 100 орчим тэрбум шаардлагатай гэсэн тооцоо гарчээ.

http://credit-n.ru/forex.html http://credit-n.ru/offers-zaim/otlnal-microzaimi.html http://credit-n.ru/blog-listing.html

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …