Налайх дүүрэгт 4,4 км авто замын шинэчлэлийн ажил явагдаж байна

Налайх дүүргийн Бөмбөрцөгтэй уулзвараас 3 дугаар хорооны Төмөр замын 5 шар байшин хүртэлх 4,4 км авто замын өргөтгөл шинэчлэлийн ажлын явцтай дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, Захирагчийн ажлын албаны дарга А.Туяабаатар нар танилцлаа.
Тус авто замын бүтээн байгуулалтын ажил эрчимтэй хийгдэж, өнгө хучилт болон ус зайлуулах хоолойн ажил дуусах шатандаа ороод байна.
Удахгүй явган хүний зам, дугуйн зам, гэрэлтүүлэг, ногоон байгууламж, шугам таталт зэрэг тохижилтын ажлууд хийгдэж эхлэх юм.
Тус авто замын бүтээн байгуулалтын дараагийн хэсэг буюу Буян Налайхын уулзвараас Бөмбөрцөгтэй уулзвар хүртэлх зам, 1 дүгээр хорооны замын ажлууд хийгдэж эхэлнэ.
Ингэснээр 2017 оноос хойш дүүргийн төв авто замуудыг бүрэн шинэчилж байна.

http://credit-n.ru/offers-zaim/migcredit-dengi-v-dolg.html http://credit-n.ru/microzaymi-blog-single.html http://credit-n.ru/offers-zaim/glavfinance-online-zaymi.html

Санал болгох мэдээ

Г.Занданшатар: Валютын нөөц 6.5 тэрбум ам.доллар давах хүлээлттэй байна

УИХ-ын дэгийн тухай хуулийн дагуу баасан гаргийн нэгдсэн чуулганы үдээс хойших хуралдаанаар Асуулгын цагийг зохион …