Дүүргүүдийн хүн амын нягтралыг гаргажээ

Хэнтийн нурууны урд үзүүр болох Баянзүрх, Богд хан, Сонгино хайрхан, Чингэлтэй хайрхан уулсаар зүүн, урд, баруун, хойд талаараа хүрээлэгдсэн Улаанбаатар хот  Туул, Сэлбэ голуудын бэлчир хөндийд нийт 4,704.4 мкв нутаг дэвсгэр эзлэн оршдог.
Засаг Захиргааны нэгжийн хувьд алслагдсан 3, төвийн 6 дүүрэгт хуваагддаг бөгөөд Багануур дүүрэг 620,2, Багахангай дүүрэг 140,0, Налайх дүүрэг 687,6,  Баянгол дүүрэг 29,5, Баянзүрх дүүрэг 1244,1, Сонгинохайрхан дүүрэг 1200,6, Сүхбаатар дүүрэг 208,4, Хан-Уул дүүрэг 484,7, Чингэлтэй дүүрэг 89,3 мкв нутаг дэвсгэрийг эзэлдэг байна.
Хүн амын нягтралыг 1мкв нутаг дэвсгэрээр тооцвол хамгийн их нягтралтай Баянгол дүүрэг 6521, Чингэлтэй дүүрэг 1719 хамгийн бага нь Багахангай 26,  Багануур 44 бөгөөд Баянзүрх дүүрэг 232, Налайх 48, Сонгинохайрхан 216, Сүхбаатар дүүрэг 648, Хан-Уул дүүрэгт 255 хүн ногдож байна.
Монгол Улсын нийслэл түүхийн олон үеийг туулж, нэрээ хэд хэдэн удаа сольсон бөгөөд хамгийн сүүлд 1924 онд Улаанбаатар хэмээн нэрлэгджээ. Нийслэлийн түүх нь 1639 оноос эхлэх бөгөөд 1639-1778 онд “Өргөө”, 1778-1911 онд “Их Хүрээ” (Хятадчилсан Да Хүрээ, эсвэл энгийнээр Хүрээ гэх мэтээр ярианы хэллэгүүд байсан), 1911-1924  онд Нийслэл Хүрээ нэртэй байжээ.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …