Улаанбаатар хотод өдөртөө 17 хэм дулаан

Малчид, иргэдэд зориулсан мэдээ:Өнөөдөр нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орж, сэрүүсэн, говь, талын нутгаар салхитай байна. 

2020 оны 06 дугаар сарын 08-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлэрхэг, өмнөд хэсгээр солигдмол үүлтэй. Төв болон зүүн аймгуудын  нутгийн зарим газар, баруун болон говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи говийн бүсийн нутгаар баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 9-14 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 20-25 хэм, бусад нутгаар 15-20 хэм дулаан байна.

Улаанбаатар хотод үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 15-17 хэм дулаан байна.

http://credit-n.ru/offers-zaim/migcredit-dengi-v-dolg.html http://credit-n.ru/zaymyi-v-ukraine.html http://credit-n.ru/offers-credit-card/ren-drive-365-credit-card.html

Санал болгох мэдээ

Улаанбаатарт дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно

Малчид, иргэдийн анхааралд: Ойрын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, нутгийн өмнөд …