Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат Бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэнг зориулалтын дагуу тохижуулахаар шийдвэрлэж, цэцэрлэгт хүрээлэнгийн газарт эрх олгогдсон Интернэшнл тур ХХК Амирлан тур ХХК-уудын газар ашиглах эрхийг хүчингүй болгож 2020 оны дөрөвдүгээр сарын 14-ны өдрийн А/260 тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хариуцуулан ажиллуулж байна.
Хамгаалалтын захиргаанаас тус цэцэрлэгт хүрээлэнг хөл хорионы хугацаа дуусахад нээж, олон нийтэд нээлттэй үйлчлэхээр сэргээн засварлах ажлыг хийж байна. Хийгдсэн ажлуудаас дурьдвал:
-Бурханы суурийн доор байрлах музейн үзмэрийг Гандантэгчэнлин хийдтэй хамтран сэргээн засварлах ажлыг эхлүүлсэн.
-Зөвшөөрөлгүй ТҮЦ, обьектуудыг нүүлгэсэн
-Зогсоолын хаалт байрлуулан хаалгыг засварлаж, харуулын байр байрлуулсан
-Автозогсоолын хайрган хучилттай 450 м.кв талбай нэмсэн
-Цахилгааны засвар хийх, 380 вт-ын цахилгааны эх үүсвэр татсан, худаг гаргасан
-Шинээр хашаажуулалт хийсэн, хуучин хашааг засварласан
-Мод тарьж, цэцэгжүүлсэн.
-Амьтадын барималыг бодит хэмжээсээр хийж байрлуулсан
-Сандал, хогийн сав байрлуулсан зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэсэн.
Цаашид хашаажуулалтыг хийж дуусгах, ариун цэврийн байгууламж барих, музейг сэргээн засварлах, камержуулах, гэрэлтүүлэг хийх, хөрөнгийн дахин үнэлгээ хийлгэх зэрэг олон ажлыг төлөвлөөд байна.
Засварын ажлын явцад “Тамир ногоон дэлхий” ХХК-ийн “Будда виста” хотхоны үйлчилгээний байгууллагууд цэцэрлэгт хүрээлэнгийн газарт зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулснаас шалтгаалан хашаажуулалтын ажил түр зогсоод байна.