Улсын хэмжээнд 2019 оны эцэст тоологдсон төллөх насны нийт 31 сая хээлтэгч малын 22.6 сая буюу 72.9 хувь нь 2020 оны эхний таван сард төллөжээ.
Эм хонины 78.4 хувь, эм ямааны 71.6 хувь, үнээний 60 хувь, гүүний 48.8 хувь, ингэний 43.6 хувь нь төллөсөн байна.
Гарсан төлийн 95.9 хувь буюу 21.7 сая төл бойжиж байна. Бойжуулсан төл өмнөх оны мөн үеэс 159.1 мянгаар буурчээ.
Том малын зүй бус хорогдол оны эхний таван сард улсын хэмжээнд 1.2 сая болж, өмнөх оны мөн үеэс 94.6 хувиар нэмэгджээ.
Харин тавдугаар сард 290.6 мянган толгой мал хорогдсон нь эхний таван сард хорогдсон малын 23.9 хувийг эзэлж байна.
Том малын зүй бус хорогдлыг төрлөөр нь авч үзвэл:
- Хонь 617.6 мянга
- Ямаа 446.9 мянга
- Үхэр 87.5 мянга
- Адуу 61.2 мянган толгой
- Тэмээ 565 толгой хорогджээ.
Нийт хорогдсон малын 50.9 хувийг хонь, 36.8 хувийг ямаа эзэлж байна гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.