Казахстан, Киргиз, Узбекистан, Тажикистан улсаас 175 иргэн эх орондоо ирлээ

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу Нурсултан-Улаанбаатар чиглэлд үйлдсэн тусгай үүргийн нислэг 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 19:05 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардлаа.
Уг нислэгээр Казахстан улсаас нутаг буцах хүсэлтэй иргэдээс гадна Киргиз, Узбекистан, Тажикистан улсад гацаад байсан иргэд буюу нийт 175 иргэн эх орондоо ирсэн юм.
Эдгээр иргэдээс бага насны хүүхэдтэй гэр бүл 64, эрүүл мэндийн шалтгаантай 37, өндөр настан 15, жирэмсэн 9, хөгжлийн бэрхшээлтэй 9, бусад хүндэтгэн үзэх шалтгаантай 41 иргэн багтсан болно.
Өчигдөр өглөө 08.00 цагт Улаанбаатар хотоос хөөрсөн дээрх нислэгээр хилийн хөдөлгөөнийг зогсоосонтой холбоотойгоор Монгол Улсаас нутаг буцах боломжгүй байсан Казахстан улсын 79 иргэнийг эх оронд нь хүргэж өгсөн юм гэж Улсынн онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.

http://credit-n.ru/offers-zaim/moneza-online-zaym.html http://credit-n.ru/offers-zaim/ekapusta-besplatniy-zaim.html http://credit-n.ru/debitovaya-karta.html

Санал болгох мэдээ

Г.Занданшатар: Валютын нөөц 6.5 тэрбум ам.доллар давах хүлээлттэй байна

УИХ-ын дэгийн тухай хуулийн дагуу баасан гаргийн нэгдсэн чуулганы үдээс хойших хуралдаанаар Асуулгын цагийг зохион …