Сүхбаатар дүүргийнхэн Бямба гарагт их цэвэрлэгээ хийнэ

Сүхбаатар дүүргийн Онцгой комиссоос 2020 оны зургадугаар сарын 13-н буюу Бямба гарагт бүх нийтийн их цэвэрлэгээг нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулахаар шийдвэрлэжээ.
Цар тахлын улмаас үүссэн онцгой нөхцөл байдлын үед их цэвэрлэгээг хэрхэн зохион байгуулах тухай дүүргийн Засаг даргын захирамж, албан даалгавар гарсныг төрийн байгууллагууд, аж ахуйн нэгж байгууллагууддаа хүргүүлсэн байна.
Шинэ төрлийн коронавирусийн эрсдлээс урьдчилан сэргийлэх, иргэдийнхээ эрүүл аюулгүй, цэвэр орчинд амьдрах эрхийг хамгаалах, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн оролцоог нэмэгдүүлж халдвар тархахаас сэргийлж, онцгой үед дагаж мөрдөх дүрэм, журам заавар, зөвлөмжийн хүрээнд хүн хоорондын зайг бөөгнөрөл үүсгэхгүй байхаар зохицуулан зохион байгуулах юм.
Нутаг дэвсгэрийн нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, явган болон автозам, ногоон байгууламж, далан гуу жалгыг цэвэрлэж, байгууллага, аж ахуйн нэгжүүд өөрсдийн эзэмшил газрын цэвэрлэгээ, үйлчилгээг хариуцан цэвэрлэнэ.
Мөн их цэвэрлэгээг үргэлжүүлэн ариутган, халдваргүйжүүлэх ажил хийгдэхээр төлөвлөжээ.

http://credit-n.ru/offers-zaim/fastmoney-srochnyi-zaim-na-kartu.html http://credit-n.ru/offers-zaim/bistrodengi-zaymi-online-nalichnymi.html http://credit-n.ru/offers-zaim/creditter-srochnye-zaymi-online.html

Санал болгох мэдээ

Б.Энхтүвшин: Өнөөдрөөс шатахууны хомсдол хэвийн болсон

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахуун, дизель түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ. …