НӨАТ-ын буцаан олголтыг 2020 онд улирал бүр олгохоор болсон. Нэгдүгээр улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сарын 20-ноос эхлэн иргэдийн данс руу шилжүүлж эхэлсэн бөгөөд зарим иргэдийн хувийн мэдээлэл зөрснөөс шалтгаалан буцаан олголтоо аваагүй байгаа ажээ.
Тэдгээр иргэд энэ сарын 20-ны дотор хувийн мэдээллээ залруулан, урамшуулал авах хүсэлтээ дахин баталгаажуулах шаардлагатай юм байна.
Энэ оноос эхлэн НӨАТ-ын буцаан олголтын хугацаанд өөрчлөлт оруулснаар,
нэгдүгээр улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сард,
хоёрдугаар улирлын буцаан олголтыг долдугаар сард,
гуравдугаар улирлын буцаан олголтыг аравдугаар сард,
дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг дараа оны нэгдүгээр сард багтаан иргэдийн бүртгэлтэй дансанд нь шилжүүлэхээр хуульчилсан юм.