Улсын их дэлгүүрийн барилгад гал гарсантай холбоотойгоор хүнс, хүнсний түүхий эд бүтээгдэхүүн, ахуйн болон гоо сайхны барааны чанар аюулгүй байдлыг тогтоохоор хяналт шалгалт хийгдэж байна.
Шалгалтын явцад нийт 2388 нэр төрлийн 485737 ширхэг,11676.254 кг, 224.27 литр хүнсний түүхий эд бүтээгдэхүүнд улсын/ахлах/ байцаагчийн 35 акт тогтоолоо.
Шалгалтаар 92 нэр төрлийн 130 бүтээгдэхүүнээс дээж авч 28 үзүүлэлтээр шинжлүүлэн, шаардлага хангаагүй 5 дүгнэлт үйлдэгдээд байна.
Улсын байцаагчийн актыг үндэслэн 06 дугаар сарын 10-ны өдөр Нийслэлийн хот тохижилтын газрын төвлөрсөн хогийн цэгт нийт 162 сая төгрөгийн үнэ бүхий 13 тн хүнсний түүхий эд бүтээгдэхүүн /барааг/ НМХГ-ын холбогдох улсын байцаагчид Цагдаагийн байгууллага, Номин Тавтрейд ХХК-ийн албан тушаалтныг байлцуулан устгал хийлээ. Хяналт шалгалт үргэлжилж байна.
НМХГ