Казахстаны эрдэмтэн Газиз Койлыбаев Чингис хааны онгоныг Казахстаны Шымкент хотын ойролцоо байгаа. Монголчууд Чингис хааныг Бурхан Халдун ууланд оршоосон гэдэг хоосон яриа гэжээ. Казахстаны эрдэмтэн Газиз Койлыбаев “Экспресс К” сонинд ярилцлага өгөхдөө “Одоогийн Чингис хааны онгоныг Монголын нутаг Бурхан Халдун ууланд оршуулсан гэж үздэг ч дэмий хоосон яриа. Хэрэв тэнд онгон нь байсан бол хэдийн ухаад тоночихсон байх байлаа. Япончууд, норвегичууд хиймэл дагуул ашиглаж хайгаад Бурхан Халдунаас их хааны булшийг олоогүй. Монголын Засгийн газар тэнд гадаадынхныг оруулахыг хориглодог байснаа цуцалсан нь Чингисийн онгон Бурхан Халдунд байхгүй гэдгийг баталж байгаа юм” гэсэн байна. Эрдэмтэн Газиз Койлыбаевын үзэж буйгаар тухайн үед “Чингис хаан Тангууд улсыг дайлаар мордож байгаад нас барсан. Тиймээс Их хааны шарилыг ачсан гашуудлын цуваа Чингис хааны ууган хүү Зүчиг оршуулсан Казахстаны тал нутгийг зорьсон байх гэж үзэж байгаа юм байна. Мөн Чингис хааны бие хамгаалагч хишигтэн цэргийн үр сад хэмээн өөрийгөө нэрлэсэн Альтаир Асанази гэгч “Чингис хааныг нас барахад түмэн цэрэг тойрог болон зогсож, хулгана, шувуу ч оруулаагүй. Энэ тойрогт Их хааныг оршуулаад хүн бүр нэг мод нийт 10 мянган мод тарьсан нь ба тэр газар нь 10 жилийн дараа өтгөн ой мод болон ургасан гэж манай нутагт ярьдаг гэсэн байна. Тухайн үед үнэнч цэргүүд нь онгон байгаа газрыг нуухын тулд өөрсдөө амиа хорлож байсан гэсэн домог байдаг гэнэ.