“Хогоор бүү хорло” аянд нэгдээрэй

ЦЕГ-ын Экологийн цагдаагийн албанаас иргэдийн экологийн боловсролыг дээшлүүлэх, байгаль орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх шинэ үеийн нэгдмэл үзэл, төлөвшил, байгаль хамгаалах зөв дадал хандлагыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Байгаль эн тэргүүнд” төслийг хэрэгжүүлж эхэлсэн билээ.

Хөрс, усны бохирдлын эх үүсвэрийг бууруулах, экологийн тэнцвэрт байдал алдагдахаас урьдчилан сэргийлэхэд төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, иргэдийн буруу дадал хандлагыг өөрчлөх, зөв соёлыг төлөвшүүлэх, зөв үйлдэлд уриалах, эерэг өөрчлөлт гаргах зорилгоор “Хогоор бүү хорло” хэсэгчилсэн арга хэмжээнд олны танил хүмүүс нэгдэж, хог хаягдлын эсрэг уриалга гаргаж байна.

OOGII брэндийн үүсгэн байгуулагч Оогий

Нэвтрүүлэгч Ч.Ичинхорлоо

Жүжигчин О. Дөлгөөн

Монгол ТВ-ийн хөтлөгч Г.Хонгорзул

Монгол ТВ-ийн хөтлөгч У.Энхбаяр

Зохиолч Г.Аюурзана

Оff-Road Travel LLC, MSM Group LLC нэгдэж байна. Та бид эх орныхоо өнцөг булан бүрт зорчихдоо авч ирсэн хүнс,ахуйн хүрээний хэрэглээнээс гарч байгаа хогоо аяллын хогийн саванд хийгээд заавал зориулалтын газар хаяарай! Авто машины аяллын хогийн савыг үргэлжлүүлэн ашиглахыг бүх авто клубууд хэрэгжүүлэхийг уриалж байна.


http://credit-n.ru/calc.html http://credit-n.ru/zaymyi-v-ukraine.html http://credit-n.ru/zaymi-listing.html

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …