Гачууртын уулзвар болон Яармагийн гүүр орчмоос Налайх хүртэл хоёр байршилд дугуйн зам баригдаж байна

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас хэрэгжүүлж буй томоохон бүтээн байгуулалтын нэг 52 километр дугуйн замын ажил хоёр байршилд хийгдэж байна.
Дугуйн замын бүтээн байгуулалт Гачууртын уулзвараас Налайх- Чойрын чиглэлийн уулзвар хүртэлх 16.6 км, Яармагийн гүүр орчмоос Налайх-Чойрын авто зам хүртэлх 17.3 км байршлуудад тус тус эхэлжээ.

Шинээр барьж буй дугуйн замуудыг автомашины замаас ангид туузан хашлагаар тусгаарлан аюулгүй байдлыг хангаж, асфальтаар хийж байгаагаараа онцлог.
Энэ төсөл нь нийслэлчүүдийн агаарын бохирдол, авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, иргэдийн эрүүл мэндийг дэмжих чухал ач холбогдолтой юм.

Эх сурвалж: Нийслэлийн авто замын хөгжлийн газар

http://credit-n.ru/kreditnye-karty.html http://credit-n.ru/blog-single-tg.html http://credit-n.ru/about.html

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …