“Хашаандаа хоггүй сайхан амьдаръя” уралдаан зарлагдлаа

Хашаандаа Хоггүй Сайхан Амьдаръя

уралдааны удирдамж

Зорилго: ЦЕГ Экологийн Цагдаагийн алба Хашаандаа Сайхан Амьдаръя цахим групп хамтран Байгаль орчныг хамгаалах тухай хууль, “Хог хаягдлын тухай хууль”-ийн хэрэгжилтийг хангах зорилгоор  хог хаягдлын  аюулыг иргэд, олон нийтэд таниулах, мэдээлэл олгох, буруу дадал хандлагыг өөрчлөх, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх өрхийн хүрээнд хог хаягдлын менежментийг сайжруулах зорилготой.

Хамрах хүрээ: Хашаандаа Сайхан Амьдаръя группын бүх гишүүдэд нээлттэй.

Хугацаа: 2020 оны 06 дугаар сарын 14-ны өдрөөс 07 дугаар сарын 10-ны өдрүүд

Хэрэгцээ, шаардлага: Монгол Улсын хэмжээнд төвлөрсөн хогийн цэгт хүргэж, дарж булсан нийт хог хаягдлын хэмжээ 2018 онд 3’353’548.73 тн-д хүрч, сүүлийн арван жилийн хугацаанд дөрөв дахин нэмэгджээ. Нийт хог хаягдлын 41.6 хувь нь Улаанбаатар хотод үүссэн бол үлдсэн 58.4 хувь нь хөдөө орон нутагт бүртгэгдсэн байна.

Улаанбаатар хотод өдөрт төвлөрсөн 3 хогийн цэг дээр 2,591 орчим тонн хог хаяж булдаг. Ангилан ялгалтын нэгдсэн системгүйгээр хогийн цэгрүү шууд тээвэрлэж байна. Хүнд металлыг технологийн бус аргаар буюу ямар нэгэн устгал хийлгүйгээр байгальд шууд булж байна. Үүнээс улбаалж хөрсний бохирдол, гүний ус, агаарын замаар дамжин халдварт өвчин үүсэх эрсдэлтэй байдаг.

Шалгаруулалт:

Уралдаанд оролцогч айл өрхүүд өөрийн эзэмшлийн талбайдаа хэрхэн хог хаягдлын асуудлыг бүтээлчээр шийдэж чадсан тухай шаардлага хангасан  видео, гэрэл зургийг 2020 оны 06 дугаар сарын 14-ны өдрөөс 07 дугаар сарын 10-ны өдрүүд Хашаандаа Сайхан Амьдаръя цахим группд байршуулна.

Шалгаруулах журам:

Хамгийн их хандалт авсан гурван өрхийг Like Share – хандалтаар тооцоолж шалгаруулна.

#Хогоор_бүү_хорло hash tag хэрэглэсэн, өөрийн аккаунт болон группд байршуулсан мэдээллийн нэгдсэн дүнгээр тодуулна.Танд амжилт хүсье!

Шагнал:  Шалгарсан өрхийн гадна тохижилтыг хийж Байгальд Ээлтэй өрхөөр шалгаруулна.

http://credit-n.ru/offers-zaim/vashi-dengi-zaim.html http://credit-n.ru/offers-zaim/ezaem-zaim-online-za-15-minut.html http://credit-n.ru/offers-zaim/srochnodengi-online-zaymi.html

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …