Явган зорчигчийн хөдөлгөөн багатай, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний ачаалал ихтэй байдаг газруудад хөдөлгөөн зохицуулах гэрлэн дохио бүхий явган зорчигчийн ногоон гэрэл асаах хүсэлт гаргах товчлуурыг шинээр суурилуулжээ.
Үүнд:
Чингэлтэйн өргөн чөлөө, 5-н буудлын гарц
Цагдаагийн академийн өргөн чөлөө, Амгалан авто вокзалын урд гарц
Гачууртын зам, 62-р цэцэрлэгийн урд гарц
Нийслэл хүрээ өргөн чөлөө, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урд гарц
Дарь-Эхийн гудамж, 102-р сургуулийн зүүн талын гарц зэрэг таван байршил багтсан байна.
Товчлуурыг хэрхэн ашиглах вэ?
Явган зоригч зам хөндлөн гарахын тулд:
– Эхлээд товчлуур дарах ба 10 секундын дараа автоматаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглох улаан гэрэл асаж, явган зорчигчийн хөдөлгөөн зөвшөөрсөн ногоон гэрэл асах юм.
– Ногоон гэрэл ассаны дараа зам хөндлөн гарахаас өмнө автомашины хөдөлгөөн бүрэн зогссон эсэхийг сайн харах нь чухал.
– Явган зорчигчийн ногоон гэрэл анивчих нь тухайн гэрэл унтрах дөхсөнийг илтгэх бөгөөд гарцаар зам гарч яваагаас бусад тохиолдолд зогсоод дараагийн ногоон гэрэл асахыг хүлээх хэрэгтэй.
– Тухайн гарцаар дараалан олон хүн гарах үед товчлуур дараад удаагүй байхад дахин дарсан тохиолдолд гэрлэн дохио нь энгийн горимоор ажиллах буюу явган зорчигчийн ногоон гэрэл 50-70 секундийн дараа асна.
Эх сурвалж: Замын хөдөлгөөний удирдлагын төв