Д. Нямхүү: Алтанбулаг боомтоор орж ирсэн дөрвөн тээврийн жолоочид халдвар илэрлээ

ЭМЯ-наас коронавирусийн халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр эмчилгээнд байгаа иргэдийн талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү өглөө.

Тэрбээр”Зургадугаар сарын 17-нд гурван лабораторид нийт 363 хүний сорьцод шинжилгээ хийхэд, 359 тохиолдолд коронавирус илрээгүй. Харин Алтанбулаг боомтоор орж ирсэн дөрвөн тээврийн жолоочид халдвар илэрлээ. Эдгээр хүмүүс нь 33, 36, 40, 59 настай Беларусь улсын иргэд. Тэднийг ХӨСҮТ-рүү эмчилгээнд татан авчирч байна.

Зургадугаар сарын 17-нд тусгай үүргийн онгоцоор ирсэн ХӨСҮТ-д тусгаарлагдсан таван хүн болон найман хүний давтан шинжилгээнээс коронавирус илрээгүй. Мөн өчигдрийн онгоцоор ирж, ажиглах байранд тусгаарлагдсан 250 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Эхний шинжилгээний хариугаар өчигдрийн онгоцоор ирсэн бүх иргэдэд вирус илрээгүй” гэсэн мэдээллийг өглөө.

http://credit-n.ru/offers-zaim/otlnal-microzaimi.html http://credit-n.ru/offers-zaim/platiza-mgnovenniy-zaim-online.html http://credit-n.ru/offers-zaim/sms-finance-express-zaimy-na-kartu.html

Санал болгох мэдээ

Б.Энхтүвшин: Өнөөдрөөс шатахууны хомсдол хэвийн болсон

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахуун, дизель түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ. …