Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан

Малчид, иргэдэд зориулсан мэдээ:Өнөөдөр нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орж, говь, талын нутгаар халуун байна.

2020 оны 06 дугаар сарын 19-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи их төлөв баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүсч шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эхээр 18-23 хэм, говийн бүс нутгаар 33-38 хэм, бусад нутгаар 27-32 хэм дулаан байна.

Улаанбаатар хот орчимоор үүлшинэ. Үдээс хойш дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. 30-32 хэм дулаан байна.

http://credit-n.ru/ipoteka.html http://credit-n.ru/zaymyi-next.html

Санал болгох мэдээ

Улаанбаатарт дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно

Малчид, иргэдийн анхааралд: Ойрын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, нутгийн өмнөд …