Ирэх сард таван удаагийн тусгай үүргийн нислэг хийнэ

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу ирэх долдугаар сард таван тусгай үүргийн нислэгээр гадны улс, орнуудаас ирэх иргэдээ татан авах ажиллагааг зохион байгуулах шийдвэрийг гаргалаа.  Үүнд: 

  • 07 дугаар сарын 02-нд Сөүл,
  • 07 дугаар сарын 05-нд Токио,
  • 07  дугаар сарын 07-нд Сөүл,
  • 07  дугаар сарын 09-нд Истанбул,
  • 07 дугаар сарын 15-нд Сөүл /транзит/ хотруу нислэг үйлдэнэ.

Мөн БНХАУ-д байгаа нутаг буцах хүсэлтэй 164 иргэнийг ойрын хугацаанд Дорноговь аймгийн  Замын-Үүд хилийн боомтоор татан авна гэж Улсын онцгой комиссын шуурхай штабаас мэдээллээ.

http://credit-n.ru/offers-zaim/mgnovennye-zaimy-na-kartu-bez-otkazov-kredito24.html http://credit-n.ru/offers-zaim/ekapusta-besplatniy-zaim.html

Санал болгох мэдээ

У.Хүрэлсүх: Илүү үүрэг, хариуцлага хүлээж, ачааны хүндийг үүрэх нь эр хүний жудаг, нэр төрийн хэрэг, эрхэм үүрэг

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Монгол эр хүн” үндэсний III чуулган Төрийн …