Улиас модны унгиралыг шатаахгүй байхыг анхаарууллаа

Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн хашаанд энэ сарын 14-16-ны өдрүүдэд дөрвөн удаагийн удаа гал түймэр гарч, нийслэлийн Гал түймэр унтраах, аврах ангийн алба хаагчид шуурхай унтрааж ажилласан.

Үүнтэй холбогдуулан тус обьектын хашаан дотор үйл ажиллагаа явуулж байгаа “Сөүл ресторан”, “Түмэн эх чуулга”, “Хүннү Энтертаймент” ХХК-иудын удирдлагуудад Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн мэдэгдэл хүргүүллээ.

Тус мэдэгдэлд аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослоос урьдчилан сэргийлэх, өнжмөл шар өвс, ил задгай хог хаягдалд гал гарахаас сэргийлж, тохижилт үйлчилгээний компанитай хамтран хашаан доторх харуул хамгаалалтыг чангатгах, улиас модны унгиралыг /модны хөвөн/ шатаахгүй байхад хяналт тавьж ажиллахыг анхаарууллаа гэж НОБГ-ын Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

http://credit-n.ru/offers-zaim/ekapusta-besplatniy-zaim.html http://credit-n.ru/credit-card-single-tinkoff-platinum.html

Санал болгох мэдээ

Хүн амын хүнсний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр нэн тэргүүнд хангах зарчмыг баримтална

Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар хүнсний аюулгүй байдлыг хангах бодлого, үйл ажиллагааг …