Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан

Малчид, иргэдийн анхааралд:Өнөөдөр төвийн аймгуудын нутгийн зарим газар, баруун, говь болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай усархаг аадар бороо орж болзошгүй тул гэнэтийн үер ус, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгой анхааруулж байна.

2020 оны 06 дугаар сарын 20-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун, говь болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, борооны өмнө түр зуур ширүүсэж шороон шуурга шуурна. Нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эхээр 17-22 хэм, говийн бүс нутгаар 33-38 хэм, бусад нутгаар 25-30 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР:Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Өчигдрөөс бага зэрэг сэрүүсэж 27-29 хэм дулаан байна.

http://credit-n.ru/zaymyi-v-ukraine.html http://credit-n.ru/trips.html

Санал болгох мэдээ

Улаанбаатарт дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно

Малчид, иргэдийн анхааралд: Ойрын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, нутгийн өмнөд …