Улаанбаатарт 24 хэм дулаан байна

Малчид, иргэдийн анхааралд:

  Өнөөдөр төв болон говийн  аймгуудын нутгийн зарим газраар  дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй гэнэтийн үер ус, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2020 оны 06 дугаар сарын 23-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, төв, говь,зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар  бороо орно. Салхи нутгийн зүүн хагаст баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүсч, шороон шуурга шуурна. Говь-Алтайн нуруу, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор 10-15 градус, говийн бүс нутгийн зүүн  хэсгээр 30-35 градус,  говийн бүс нутгийн  хойд хэсгээр 24-29 градус,  бусад нутгаар 19-24 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж  секундэд 6-11 метр, зарим үед 12-14 метр хүрч ширүүснэ. 22-24 градус дулаан байна.

http://credit-n.ru/kreditnye-karty.html http://credit-n.ru/offers-zaim/vashi-dengi-zaim.html

Санал болгох мэдээ

Улаанбаатарт дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно

Малчид, иргэдийн анхааралд: Ойрын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, нутгийн өмнөд …